"Автоланд Эс Си" ХХК нь 2023 оноос Хятад Улсын Beijing Yunliang Off-Road Technology Co. LTD компанитай хамтран Great Wall компанийн Dongfeng үйлдвэрийн Poer Pick Up загварын аялалын машин, Америкийн FORD болон Хятад улсын JMC компаниудын хамтарсан цоо шинэ загварын DADAO загварыг нийлүүлэхээс гадна 2024 оноос Y+ брендийн автомашины тоног, аялалын бараа , ATLAS брендийн бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. 


Y+ бренд нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд автомашины тоноглол, off-road болон аяны хэрэгслийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай, олон улсын зах зээлд амжилттай ажиллаж байгаа бренд юм. Өнөөдрийн байдлаар 48 салбар дэлгүүр, 1500 гэрээт борлуулагч, БНХАУ-ын 30 гаруй мужид үйл ажиллагаа явуулж, нийт 3 сая гаруй хэрэглэгчтэй.


Гол бүтээгдэхүүн нь Protection Gear (хамгаалалтын тоноглол), Recovery Gear (татлага, аврах хэрэгсэл), Outdoors (майхан, сандал, аяллын хэрэгсэл), Under Vehicle Protection Gear (их биеийн доод хамгаалалт), Chassis & Suspension (тэнхлэг, амортизатор), Forged Wheels (цутгамал хайлшин дугуй) юм.


Yunliang Off-Road компани нь ROX, M-Hero, Tank, Haval, 212 зэрэг тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгчдэд OEM түвшний тоноглол нийлүүлж, олон улсын ISO/TS16949 болон ISO9001 чанарын удирдлагын стандартаар баталгаажсан үйлдвэр юм.


Y+ 4x4 нь “Live for Offroad” уриатайгаар найдвартай тоноглол, чанартай бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдсан бөгөөд Монголын хэрэглэгчиддээ аяллыг илүү чанартай, аюулгүй болгох зорилготой юм.